2011/11/20

Төсөвт байгууллагын хөрөнгийн бүртгэл


Хөрөнгө гэж өнгөрсөн хугацааны ажил гүйлгээний үр дүнд бий болсон тухайн байгууллагын хяналтанд байгаа, ирээдүйд эдийн засгийн үр ашиг, үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэх нөөцийг хэлнэ.
            Хөрөнгийн үнэлгээг хийхэд
·   Хөрөнгийн дансны үнэ
·   Зах зээлийн үнэ гэсэн 2 үнэ гарч ирдэг
            Хөрөнгийн дансны үнэ гэдэг нь хөрөнгийн анхны өртөг буюу дахин үнэлгээгээр нэмэгдүүлэх буюу хорогдуулах зэрэг өртгийн өөрчлөлтийг тусгасан үнэ байна.
            Зах зээлийн үнэ гэдэг нь хөрөнгийг худалдан борлуулах үнэ, эсвэл худалдан авахад төлөх үнэ, санхүүгийн төлбөрийн хэрэгслийг идэвхтэй зах зээл дээр худалдах болон худалдан авах үнийг хэлнэ.
            Төсөвт байгууллагын хөрөнгийг ОУ-ын стандартын дагуу дараах чиглэлээр ангилдаг.
1.    Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө
2.    Авлага
3.    Урьдчилгаа
4.    Бараа материал
5.    Нөөцийн бараа
6.    Бусад хөрөнгө
            Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг
*     Кассад байгаа бэлэн мөнгө буюу жижиг мөнгөн сан
*     Харилцах дахь мөнгө
*     Замд яваа хадгаламж
*     Богино хугацаат хадгаламж
*     Үнэт цаас гэх зэргээр ангилна.
            Мөнгөтэй адилтгах хөрөнгөнд мөнгө болж түргэн хөрвөх чадвартай богино хугацаат хадгаламж, үнэт цаас зэрэг богино xyгaцааны хөрөнгө оруулалтууд багтана.
            Кассад байгаа бэлэн мөнгө: Үүнд төрийн байгууллагын кассад байгаа бэлэн мөнгө болон бэлэн мөнгөний чек зэргийг энэ дансанд бүртгэнэ. Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог нэвтрүүлэхтэй холбогдуулан төсөвт байгууллагад өдөр тутам бага хэмжээгээр гардаг мөнгөн зарлагыг зохицуулах зорилгоор жижиг мөнгөн сангийн журмыг нэвтрүүлж болно. Харин энэ сангаас зарцуулсан зарлагын хэмжээгээр нөхөн дүүргэх үед өмнө гарсан зардлыг хянаж, холбогдох бүртгэлийн бичилт хийнэ.
            Харилцах дахь мөнгө Үүнд төрийн сан дахь харилцах дансанд байгаа үндэсний мөнгөн тэмдэгт болон гадаад валютыг бүртгэнэ. Дэдэ шатны төсвийн эрх захирагчаар батлуулсан зарцуулалтын эрхийн баталгааны дагуу Төрийн сан дахь харилцах дансанд гүйлгээ хийгдэх бөгөөд тухайн дансны өдөр тутмын хуулгыг үндэслэн дансанд бичилт хийнэ.
            Замд яваа хадгаламж Төлбөр хариуцагчийн харилцах данснаас хасагдсан боловч хүлээн авагч байгууллагын харилцах дансанд шилжиж ирээгүй байгаа мөнгийг энэ дансанд бүртгэнэ. Замд яваа мөнгийг банк хоорондын клирингийн тооцооны журамд заасан хоногийн дотор хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл төлбөр хариуцагчийн авлагын дансанд буцааж бичнэ.
        Мөнгөн хөрөнгийн бүртгэл
(а)   Төсөвт байгууллагын мөнгөн хөрөнгө нь төлбөртэй ажил үйлчилгээний орлого, төвлөрсөн болон орон нутгийн төсвийн татаас, санхүүжилтийн орлого, зээл зэргээр нэмэгддэг.
Дт. Мөнгө
Кт. Урьдчилж орсон орлого-Татаас, санхүүжилтын орлого, эсвэл
Кт. Төлбөртэй ажил үйлчилгээний орлого
Кт. Авлага /Урьдчилгаа
Кт. Зээл
(б)  Төсөвт байгууллагын мөнгөн хөрөнгийн зарлага нь бараа материал худалдан авсан болон бусад байгууллага, хүмүүсээс авсан үйлчилгээний төлбөр байна.
Дт.Өглөг (цалин, халаалт гэх мэт)
Дт. Зардал (шилжүүлэг)
Дт. Урьдчилгаа (урьдчилж төлсөн зардал гэх мэт)
Дт. Зээл (олгосон урт, богино хугацаат зээл)
Кт. Мөнгө
АВЛАГА: Зээлээр үзүүлсэн ажил үйлчилгээ, нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэн авах мөнгөн дүнг энэ дансанд бүртгэнэ. Дээд шатны төсвөөс төсөвт байгууллагад олгох санхүүжилтийг урьдчилан амласан тохиолдолд Татаас шилжүүлгийн орлогыг Авлага болгон бүртгэж болно.                               
Авлагын ангилал
Төсөвт байгууллага авлагыг дараах байдлаар бүртгэнэ: Үүнд:
*      Татаас, санхүүжилтийн авлага ( бүтээгдэхүүний нийлүүлэлтийн).         
*      Төлбөртэй үйлчилгээний авлага
*      Бусад авлага
             Татаас, санхүүжилтийн авлага буюу бүтээгдэхүүний нийлүүлэлтийн авлага Төсөвт байгууллагын ажил үйлчилгээг бүтээгдэхүүний хэлбэрээр төсөвлөж, тайлагнах үед бүтээгдэхүүнээ зээлээр нийлүүлсэн бол авлагаа энэ дансанд бүртгэнэ.
             Төлбөртэй үйлчилгээний авлага: Төсөвт байгууллагын төлбөртэй ажил үйлчилгээний орлого, хүүгийн орлого зэргийг бүртгэнэ .
             Бусад авлага: Ажилчин албан хаагчидтай хийх тооцооны авлага, бусад төрлийн авлагыг бүртгэнэ.
Төсөвт байгууллагад үүссэн авлагыг холбогдох орлогын дансны кредитээс авлагын дансны дебетэд бүртгэнэ.
Урьдчилгаа: Бэлтгэн нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг урьдчилж шилжүүлэх, ажлын хөлс, үйлчилгээний үнийг урьдчилж төлөх зэрэг тохиолдолд энэ дансанд бүртгэнэ.
Урьдчилгаа дансыг урьдчилгаа тооцоо, урьдчилж гарсан зардал гэж ангилна. Төлбөр тооцоо нь тайлангийн хугацаанд багтаж хийгдэх ажил гүйлгээг урьдчилгаа дансанд бүртгэнэ. Батлагдсан төсөв, зөвшөөрөгдсөн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнийг урьдчилан шилжүүлэх үед дараах бүртгэлийн бичилт хийнэ.
(а) Төвлөрсөн төсөв болон Орон нутгийн төсөвтэй шууд харьцдаг төсөвт байгууллагад Дээд шатны төсвийн эрх захирагчаас олгох Татаас, санхүүжилтийг (урсгал зардлын ) шилжүүлэх үед Дээд шатны төсвийн захирагч нь бүртгэхдээ;
         Дт. Урьдчилгаа-Төсөвт байгууллага          Кт.Мөнгө
(б) Энэ мөнгийг хүлээн авсан төсөвт албан байгууллага буюу төсвийн шууд захирагч;
         Дт. Мөнгө        
Кт. Урьдчилж орсон орлого-Татаас, санхүүжилтийн гэж бүртгэнэ.
  (в) Төсөвт байгууллага урьдчилж орсон орлогоос тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үр дүнг үндэслэн санхүүжилтын орлого болгож, төсвийн татаас, шилжүүлгийн орлого дансанд бүртгэхдээ:
Дт, Урьдчилж орсон орлого - Татаас, санхүүжилтийн
Кт. Татаас, санхүүжилтийн орлого
(г) Тайлангийн хугацааны эцэст төсөвт байгууллагын Татаас, санхүүжилтийн    орлогод хаасан дүнг үндэслэн төвлөрсөн төсвийн захирагч нь төсевт байгууллагад олгосон Урьдчилгаа данснаас зардалд бүртгэнэ.
Дт. Татаас, санхүүжилтийн зардал- төсөвт байгууллага
Кт.Урьдчилгаа- төсөвт байгууллага
(д) Төсөвт албан байгууллага бэлтгэн нийлүүлэгчдэд бараа материал, үндсэн хөрөнгө зэрэг биет хөрөнгө бэлтгэх зорилгоор урьдчилан шилжүүлсэн үнэ, цалингийн урьдчилгаа, томилолтын урьдчилгааг урьдчилгаа тооцоо дэд дансанд, урьдчилан төлсөн зардлыг урьдчилж гарсан зардал дэд дансанд бүртгэнэ.
Дт. Урьдчилгаа тооцоо /Үндсэн хөрөнгө бэлтгэх,цалингийн урьдчилгаа/
Кт. Мөнгө
(е) Төсөвт албан байгууллага нь хөрөнгө хүлээн авах, зардлын гүйцэтгэлийг гарах үед урьдчилгаа дансанд бүртгэгдсэн ажил гүйлгээг хөрөнгө,  урсгал зардлын холбогдох дансанд хааж бичнэ.
Дт. Үндсэн хөрөнгө / зардал                     Кт. Урьдчилгаа тооцоо
(ё) Бараа материалын хувьд урсгал зардалд хамрагдах эсвэл хөрөнгийн дансанд хамрагдах байдлаас нь хамааруулж бүртгэнэ. Хэрэв урсгал зардалд хамрах бараа материал, үйлчилгээний урьдчилгаа төлбөр хийсэн бол Урьдчилж гарсан зардал дансанд бүртгэж байгаад дараа нь холбогдох зардлын дансанд шилжүүлж бүртгэнэ.
БАРАА МАТЕРИАЛ: Энэ нь байгууллагын хэвийн үйл ажиллагааны явцад хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс, худалдах зориулалтаар хадгалагдаж байгаа (улсын нөөцийн бараа зэрэг) бэлэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийн процесст байгаа хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэрэг болно.
*      Эзэмших эрхийг нь аваагүй боловч хүлээн аваад хадгалж байгаа материал үнэ бүхий зүйл бараа материалд хамрахгүй.
*      Агуулахад хадгалуулах, боловсруулалт хийлгэх, засварлуулах, ачуулах гэх мэт зорилгоор бусдад шилжүүлсэн бараа материал бүртгэлд хамрагдана.
Бараа материалыг дараах байдлаар ангилж бүртгэнэ. Үүнд:
o   Түүхий эд үндсэн материал
o   Дуусаагүй үйлдвэрлэл
o   Бэлэн бүтэзгдэхүүн
o   Хангамжийн материал
o   Мал амьтад
o   Бусад
            Түүхий эд, үндсэн материал: Төсөвт байгууллагын үндсэн ажил үйлчилгээнд  хэрэглэгддэг тусгай зориулалтын материалыг энэ дансанд бүртгэнэ. Ажил, үйлчилгээний онцлогоос хамаарч салбар бүрт үндсэн туслах материалын нэр төрөл ялгавартай байж болно. Тухайлбал эмнэлгийн байгууллагад эм, боох материал, боловсролын байгууллагад сургалт, судалгааиы зориулалттай материал гэх мэт.
            Дуусаагүй үйлдвэрлэл: Тодорхой төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг бий болгох боловсруулалтын аль нэг шатанд байгаа цаашид нэмэлт боловсруулалт шаардлагатай ажиллагааны зардлыг  дуусаагүй үйлдвэрлэл гэж нэрлэн энэ дансанд өртгөөр нь бүртгэнэ. Төсөвт байгууллагын ажил үйлчилгээг бүтээгдэхүүн болгож төлөвлөх, гүйцэтгэлийг хянах үед энэ данс түгээмэл ашиглагдана.
            Бэлэн бүтээгдэхүүн: Хүдалдан борлуулах болон цаашид ашиглах зориулалттай үйлдвэрлэсэн болон худалдан авч бэлтгэсэн, түүхий эд үндсэн материалын ангилалд хамрагдахгүй бэлэн бүтээгдэхүүнийг энэ дансанд өртгөөр нь бүртгэнэ.
            Хангамжийн материал: Төсөвт байгууллагын ажил үйлчилгээнд түгээмэл хэрэглэгддэг, цаашид зардал болох бичиг хэргийн материал, аж ахуйн зориулалттай материал, сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун зэрэг хангамжийн шинжтэй бүх төрлийн бараа материалыг энэ дансанд бүртгэнэ.
             Бусад: Дээр заасан ангилалд хамаарахгүй бараа материалыг энэ дансанд бүртгэнэ.
Бараа материалын (хангамжийн зүйлийн) орлого зарлагыг дараах байдлаар бүртгэнэ.
(а) Хангамжийн материалыг худалдаж авахад өртгөөр
Дг. Хангамжийн материал
Кт, Мөнгө/ Өглөг/Урьдчилгаатооцоо зардал дансанд хуримтлуулан бүртгэж байгаад уг өр төлбөрийг төлөх үед холбогдох зардлын дансанд хааж бичнэ.
ҮНДСЭН ХӨРӨНГӨ: Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах, ашиглалтын хугацаа нь хязгаарлагдмал, үйл ажиллагааны хэвийн нөхцөлд худалдан борлуулах зориулалтгүй, ажил үйлчилгээ үзүүлэх болон түрээслүүлэх зориулалтаар ашиглагдаж, анхны өртгөө элэгдлийн байдлаар зардалд аажмаар шингээж байдаг биет хөрөнгийг үндсэн хөрөнгө гэнэ.
        Үндсэн хөрөнгийг адил төстэй шинж чанараар нь дараах байдлаар ангилна.
*      Биет хөрөнгө:
*      Биет бус хөрөнгө гэж ангилдаг:
Үндсэн хөрөнгийг анхны өртгөөр нь үнэлж бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн анхны өртөг нь худалдан авсан үнэ, тээврийн ба ачиж буулгах зардал, бэлтгэх, суурилуулах, тохируулахтай холбогдон гарсан зардал, бүх төрлийн татвар, хураамж зэргээс бүрдэнэ.
Үндсэн хөрөнгпйн бүртгэл
(а)   Үндсэн хөрөнгийг Засгийн газрын сан (ЗГС) дансны үлдэгдэлтэй тохируулан бүртгэж байна. Төсвийн санхүүжилтээр үндсэн хөрөнгө худалдан авахад:
Дт. Мөнгө
Кт. Урьдчилж орсон орлого - Хөрөнгийн санхүүжилт
Дт. Үндсэн хөрөнгө           Кт.  Мөнгө
Дт. Урьдчилж орсон орлого - Хөрөнгийн санхүүжилт
Кт.    Засгийн газрын сан
(б)   Төсөвт байгууллага өөрийн орлогоос үндсэн хөрөнгө бэлтгэх, худалдан авахад:
Дт. Үндсэн хөрөнгө          Кт.   Мөнгө
Дт. Хуримтлагдсан үр дүн             Кт.  Засгийн газрын сан (ЗГС)
(в)   Буцалтгүй тусламжаар биет хөрөнгө авсан бол ЗГС дансыг энэ хэмжээгээр нэмэгдүүлэн бүртгэнэ.
Дт. Үндсэн хөрөнгө- тусламжаар
Кт. Засгийн газрын сан     (ЗГС)

Төсөвт байгууллагын зардлын бүртгэл


Тайлангийн хугацаанд байгууллагын ажил үйлчилгээний явцад хөрөнгө багасах, эсвэл өр төлбөр нэмэгдэх байдлаар эдийн засгийн үр дүнг хорогдуулах   ажил гүйлгээг зардал гэнэ.
        Төсвийн зардлыг батлагдсан төсөв, зарцуулалтын эрхийн баталгаа, тохиролцсон гэрээг үндэслэж гарсан зардлын мөнгөн дүнгээр бүртгэнэ.
        Төсөвт байгууллагын зардлыг дараах байдлаар ангилна.
*      Ажиллагчидтай холбогдсон зардал
*      Бараа үйлчилгээний зардал
*      Зээлийн үйлчилгээний төлбөр
*      Татаас, санхүүжилт
*      Бусад зардал
*      Хөрөнгө борлуулсны гарз
             АЖИЛЛАГЧИДТАЙ ХОЛБОГДСОН ЗАРДАЛ: Энэ дансанд ажиллагчдын цалин хөлс, нэмэгдэл урамшил, ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  ангилж, бүртгэнэ.
Цалин хөлс болон нэмэгдэл урамшил: Ажиллагсадын тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажил үйлчилгээний цалин хөлс, түүнтэй холбогдсон нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, илүү   цаг, амралт, баяр ёслолын өдрүүдэд ажилласны ажлын хөлсийг тус тус бүртгэнэ. Энэ дансыг Цалин, Цалингийн тусгай нэмэгдэл гэж ангилна.
Ажиллагчидтай холбогдсон зардлын бүртгэл
             Тайлангийн хугацааны цалингийн зардлыг дараах байдлаар бүртгэнэ.
(а)  Тайлангийн хугацаанд олговол зохих цалинг:
Дт Цалингийн зардал
Кт. Цалингийн өглөг
(б)  Байгууллага олговол зохих цалингаас суутган төлөх төлбөрийг тооцож дараах байдлаар бүртгэнэ.
Дт. Цалингийн өглөг
Кт. НДШ-ийн өглөг
Кт. ЭМДШ-ийн өглөг
Кт. ХАОАТ-ын өглөг
(в)  Эдгээр суутган төлбөрийг төлөхөд;
                  Дт. НДШ-ийн өглөг
                  Дт. ЭМДШ-ийн өглөг
                  Дт. ХАОАТ-ын өглөг
                                          Кт. Мөнгө
(г)    Цалинг бэлнээр олгоход;
Дт. Цалингийн өглөг
Кт. Мөнгө
(д)  Цалинг урьдчилж төлөхөд;
Дт. Урьдчилгаа- цалин
Кт. Мөнгө
(ө) Ажлыг гүйцэтгэж дууссаны дараа урьдчилгааг хааж, цалингийн өглөг дансанд бичнэ.
Дт. Цалингийн өглөг
Кт. Урьдчилгаа- цалин
             НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ: Төсөвт байгууллагаас тайлангийн хугацаанд төлөх НДШ-ийг Нийгмийн даатгалын болон Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд заасан хувь хэмжээгээр, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос тооцож энэ дансанд бүртгэнэ.
             НДШ-ийн зардлыг дараах байдлаар бүртгэнэ.
(а) Ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг:
Дт. Нийгмийн даатгалын зардал
Кт. НДШ өглөг
(б) Өглөгийг төлөхөд:
Дт. Нийгмийн даатгалын шимтгэл өглөг
Кт. Мөнгө
             Ажил олгогчийн төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын хураамж дээрхийн адилаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
             БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ: Тайлангийн хугацааны ажил үйлчилгээг гүйцэтгэхэд зарцуулсан бараа матөриал болон үйлчилгээний зардлыг энэ дансанд бүртгэнэ. Харин энэ дансанд балансын дансны хөрөнгийн үлдэгдлийг нэмэгдүүлсэн бараа материал болон улсын нөөцийн бараа худалдан авах, үндсэн хөрөнгө худалдан авах, бэлтгэх, түүний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулсан их засварын зардал түүнтэй адилтгах зардал хамаарахгүй.
             Бараа, үйлчилгээний зардлыг:
*      Нийтлэг чанартай зардал
*      Тусгай материал, үйлчилгээний зардал гэж ангилна.
             Нийтлэг чанартай зардал: Төсөвт байгууллагын үндсэн үйл ажиллагааг явуулахад гардаг зардлуудыг нийтлэг чанартай зардал гэдэг. Үүнд: Бичиг хэргийн, гэрэл цахилгааны, түлш халаалтын, цэвэр бохир усны, түрээсийн, тээвэр шатахууны, шуудан холбооны, томилолтын, хэвлэл захиалгын, аж ахуйн материал худалдан авах, сургалт семинарын, харуул хамгаалалтын, банкны   үйлчилгээний хураамж, бусад зардлууд орно.
             Тусгай материал, үйлчилгээний зардал:
3.59.            Энэ ангилалд үндсэн ажил үйлчилгээний онцлог хэрэгцээний дагуу шаардагдах тусгай материал, ажил үйлчилгээний зардлыг бүртгэнэ. Энэ зардал нь байгууллагын ажил үйлчилгээний онцлогтой уялдаж өөр өөр байх бөгөөд
нийт төсөвт байгууллагад түгээмэл хэрэглэгддэггүй, нийтлэг биш зардал болно.
Үүнд: Хичээл сургалт, үйлдвэрлэлийн дадлагын зардал, ЭШ-ий ажлын, ЕБС-ийн сурагчдын сурах бичгийн зардал, нормын хувцас авах зардал, хоолны, эм боох материалын, уран бүтээлийн, гадаадын зочны зардал, биеийн тамирын уралдаан тзмцээний, олон улсын суваг ашигласны, музейн үзмэр худалдан авах,  түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах,  гудамжны гэрэлтүүлэг, цэвэрлэгээний, хөтөлбөр болон төслийн дотоодын урсгал зардал, гэмт хэргээс сэргийлэх арга хэмжээний зардал, улс орны гадаад сурталчилгааны зардал, ургамал хамгааллын зардал гэх мэт
Хүлээн зөвшөөрөх болон үнэлэх шалгуур нөхцлийг хангасан, тайлангийн хугацаанд хамаарах бараа үйлчилгээний зардлуудыг холбогдох зардлын дансны Дт-ээс МХ буюу Өглөгийн дансны Кт-д бичнэ.
ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР:
Төсөвт байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр банк, санхүүгийн
байгууллагаас зээл авч ашигласан бол зээлийн үлдэгдэлд төлөх хүүгийн
зардлыг энэ дансанд бүртгэнэ.
Хүүгийн зардлыг хуримтлуулж тооцоход:
Дт. Зээлийн хүүгийн зардал
Кт.Мөнгө / Зээлийн хүүгийн өглөг
ТАТААС, САНХҮҮЖИЛТ:
        Энэ дансанд бусад төсвийн байгууллагад буцалтгүй хэлбэрээр, тодорхой
зориулалтаар олгож байгаа татаас болон санхүүжилтийг бүртгэнэ.
Энэ дотроо хэд хэдэн төрөлтэй.
1.    Засгийн газрын дотоод санхүүжилт: Эрх бүхий байгууллагын тусгай шийдвэр, заавар журамд заасан нөхцөл шаардлагын дагуу аль нэг төсөвт байгууллагад хариу төлбөргүй шилжүүлсэн татаас санхүүжилтийг шилжүүлсэн байгууллага зардлаар, хүлээн авсан байгууллага орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэх бөгөөд энэ дансанд зөвхөн зарлагыг харуулна.
2.    Тусгай зориулалтын caн болон бусад: Төсвөөс татаас, санхүүжилт
олгохоор шийдвэрлэсэн тусгай зориулалтын бусад сангуудад олгосон
санхүүжилт, татаасын зардлыг төсөвт байгууллага гүйцэтгэсэн бол энэ
дансанд бүртгэнэ. Тухайлбал төсөвт тусгагдсан бол Төрийн сургалтын санд олгох татаас байж болно. 
3.    Гадаад шилжүүлэг: Энэ дансанд төсөвт байгууллагаас гадаад оронд урсгал шилжүүлгийн хэлбэрээр өгөх зардлыг бүртгэнэ. Тухайлбал, Олон улсын байгууллагын гишүүний татвар: Өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр олон улсын байгууллагад гишүүнээр элссэн байгууллага тэдгээрт төлөх гишүүний татварыг энэ дансанд бүртгэнэ.
4.    Бусад санхүүжилт: Төрөөс хүн амд үзүүлж байгаа тусламж, халамжийн чанартай зардлыг энэ дансанд бүртгэнэ.
5.    Оюутны тэтгэлэг:
6.    Нэг удаагийн тэтгэмж, урамшуулал
             Татаас, санхүүжилтийн зардлын бүртгэл нь бараа үйлчилгээний зардлын бүртгэлтэй ижил байна.
             БУСАД ЗАРДАЛ: Энэ дансанд найдваргүй авлагын зардал, ханшийн зөрүүгийн алдагдлыг бүртгэнэ.
             Найдваргүй авлагын алдагдал: Авлагыг хорогдуулах хэмжээ, баримтлах зарчим, нөхцлийг заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэнэ. Төсөвт байгууллагууд найдваргүй авлагыг шууд аргыг хэрэглэж бүртгэнэ.
Найдваргүй авлага бий болсон үед
Дт. Найдваргүй авлагын зардал
 Кт. Авлага
Гадаад валютын ханшийн зөрүү: Гадаад валютын үлдэгдлийг Монгол банкны зарласан тухайн өдрийн ханшаар дахин үнэлэхэд ханшийн зөрүүгээс гарз гарч болно. Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз нь гадаад валютаар
гүйлгээ хийх үөд ханш өөрчлөгдсөнөөс болж илүү мөнгө зарцуулах
, мөн
тайлант үөийн эцсийн үлдэгдлийг бодит ханшаар үнэлэх үөд хөрөнө буурах
, өр төлбөр нэмэгдэх, байдлаас гарз үүсч болно. Тэдгээрийг тооцоологдсон дүнгээр нь дараах байдлаар бүртгэнэ.
Гадаад валютын ханшийн зөрүүгийн бүртгэл
(а) Гадаад валютын авлага нь валютын ханш буурсан үед барагдахад
                 Дт. Мөнгө     
          Дт. Ханшийн зөрүүгийн гарз      
              Кт. Авлага  
(б) Гадаад валютын өглөгийг валютын ханш өссөн үед төлөхөд:
                   Дт. Өглөг      
                   Дт. Ханшийн зөрүүгийн гарз       .
                         Кт. Мөнгө    
(в) Гадаад валютын өглөгийн үлдэгдлийг тайлангийн өдрийн ханшаар үнэлэхэд үүсэх ханшийн зөрүүгийн алдагдал :
Дт. Ханшийн зөрүүгийн гарз                   Кт. Өглөг
(г) Гадаад валютын үлдэгдлийг тайлангийн өдрийн ханшаар үнэлэхэд үүсэх ханшийн зөрүүгийн алдагдал :
                  Дт. Ханшийн зөрүүгийн гарз                     Кт. Мөнгө
ХӨРӨНГӨ ХУДАЛДСАНЫ ГАРЗ: Хөрөнгийг худалдахад үүссэн гарзыг энэ дансанд бүртгэнэ. Энэ дансыг Үндсэн хөрөнгө, бараа матөриал, нөөцийн барааг худалдсаны гарз, Хөрөнгийн бусад зардал гэж ангилна.
Биөт хөрөнгийн дансны үнээс нь бага үнээр худалдсан бол Худалдсан үнэ болон дансны үнэ хоёрын зөрүүг гарз гэж хүлээн зөвшөөрч энэ дансанд бүртгэнэ.
Гарзыг дараах байдлаар бүртгэнэ.
Дт Мөнгөн хөрөнгө
Дт. Үндсэн хөрөнгө, бараа материал, нөөцийн бараа худалдсаны гарз
     Кт. Үндсэн хөрөнгө, бараа материал, нөөцийн бараа