2011/11/20

1. Санхүүгийн мөн чанар, судлах зүйл, бүрэлдэхүүн хэсгүүд


Эдийн засгийн категоруудын дотроос санхүү нь хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Санхүүгийн тодорхойлолт, мөн чанар, үүргийн талаар олон эрдэмтэд судалж янз бүрийн тодорхойлолт өгч ирсэн. Санхүү нь мөнгө хөрөнгийг төвлөрүүлж, хуримтлуулах, хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг нийгмийн хэрэгцээг хангахад зориулан хувиаралж, ашиглахтай холбогдон үүсч байгаа эдийн засгийн мөнгөн харилцаа юм. Нөгөө талаар мөнгийг удирдах урлаг гэж үздэг
            Нийгмийн дотор үүсч байгаа эдийн засгийн харилцааг мөнгөн харилцаа, мөнгөн бус харилцаа гэж хувааж үздэг бөгөөд санхүү нь ямагт мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг харуулдаг. Гэхдээ мөнгө санхүү 2-ыг нэг зүйл гэж ойлгож болохгүй. Энэ 2 ойлголт нь хоорондоо ойролцоо боловч бие даасан эдийн засгийн категорууд юм. 
            Санхүү гэдэг үг нь Finis буюу эцэс төгсгөл, бариа гэсэн утгатай латин үгнээс гаралтай бөгөөд эдийн засгийн харилцааны явцад энэ үг нь төлбөрийг барагдуулах, төгсгөлийн тооцоо гэх мэт утгаар хэрэглэгдэж ирсэн. Үүний дараахан Financia гэдэг үг гарч ирсэн бөгөөд энэ нь мөнгөн төлбөр гэдэг утгыг илэрхийлэх болсон. Энэ нэр томъёо нь бүр 16-р зууныг хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд 16-р зууны үеэс энэ нэр томъёог өргөн агуулгаар нь төрийн орлого, зарлага гэдэг утгаар хэрэглэх болсон.
            Үүнээс хойш төрийн санхүү буюу Public finance гэдэг нэр томъёо үүсч өргөн дэлгэр хэрэглэгдэх болсон.  
            Санхүү нь дараах гол шинж тэмдгүүдийг агуулж байдаг.
1.    Санхүү нь нийгмийн янз бүрийн субъектуудын хооронд үүсэх мөнгөн харилцааг илэрхийлдэг:
2.    Бүхий л мөнгөн харилцаа нь санхүү болдоггүй, харин төр оршин тогтнох нөхцөл болсон төрийн үүргийг гүйцэтгэхэд зайлшгүй хэрэгцээтэй тэр мөнгөн харилцаа нь санхүүгийн харилцаа болно.
3.    Санхүүгийн харилцааны дахин хуваарилалтын шинж чанар нь санхүү ба төрийн хоорондын нягт харилцаа холбоог бий болгох нөхцөл болдог.
4.    Төр өөрийн үүргийг гүйцэтгэх явцдаа мөнгөн хөрөнгийн сан байгуулах замаар мөнгөн харилцааг санхүүгийн харилцаа болгож, тодорхой зориулалт чиглэлтэй ашигладаг.    

No comments:

Post a Comment