Макро эдийн засгийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь санхүүгийн бодлого юм.
Санхүүгийн бодлого нь дараах хэд хэдэн чиглэлээр явагдаж байдаг.
1. Албан татварын бодлого
2. Төсвийн бодлого
3. Мөнгө, зээлийн бодлого
4. Бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлтийн бодлого
5. Хөрөнгө оруулалтын шинэчлэлт
6. Нийгэм, эдийн засгийн шинэчлэлт
Эдгээр санхүүгийн бодлогуудыг хэрэгжүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч явуулах шаардлагатай.
- Нийгмийн хамгааллын салбарт зөрчлийг бууруулах
- Санхүүгийн харилцааг эрүүлжүүлэх
- Банкны системийн эрүүл тогтолцоог бүрдүүлэх
- Таваар - мөнгөний тэнцвэрийг хангах
- Бүс нутгийн хүрээнд санхүү, эдийн засгийн бие даасан байдлыг өргөтгөх
- Улс төр, эдийн засгийн хүрээнд хууль бус бүлэглэлийн үйл ажиллагааг зогсоох
Төрийн санхүүгийн бодлого нь орон зай, цаг хугацааны үйлчлэлээр хоёр хуваагдана.
1. Эдийн засгийн тогтвортой байдлын үед авч явуулах санхүүгийн бодлого
2. Хямралын үед явуулж байгаа санхүүгийн бодлого
1. Албан татварын бодлого
Санхүүгийн бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг нь албан татварын бодлого мөн. Энэ нь эдийн засгийн бодит секторын санхүүгийн байдлыг сайжруулахын тулд төр ба үйлдвэрлэгчдийн хооронд татвар оногдуулалтын оновчтой нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Дэвшүүлсэн зорилт нь:
· Татварын баазыг оновчтой болгох зорилтоор албан татварын эрх зүйн үндэслэлийг боловсронгуй болгох
· Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хянан үзэх
· Татвар төлөгчдийн мэдээллийн сан бүрдүүлэх
· Татварын зохион байгуулалтыг оновчтой болгох
2. Төсвийн бодлого
Төсвийн бодлогын гол зорилго нь төсвийн хямралыг бууруулахад чиглэгдэж байдаг. Үүний тулд:
1. Төлбөрийн балансын тэнцвэрийг хангах зорилгоор экспортын болон импортын татварын үр нөлөөтэй систем нэвтрүүлэх
2. Төрийн өмчийн үйлдвэрийн ноогдол ашгийг төвлөрүүлэх арга хэмжээг авч явуулах
3. Засгийн газрын зорилтын хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж, мөрдөх
4. Тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх, түүний уялдаа холбоо, дарааллыг тогтоон мөрдөх
5. Төсвийн байгууллагын зардал, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх гэх мэт зорилтыг дэвшүүлж ажиллах ёстой.
3. Мөнгө, зээлийн бодлого
Мөнгө, зээлийн бодлого нь банкны системийн хямрал, банкинд итгэх итгэлийг сэргээх, хүн амын хадгаламжийн зохион байгуулалтыг урамшуулахад чиглэгддэг. Үүнд:
ü Банкны системийн шинэчлэлт
ü Банкны шалгуур үзүүлэлтийн байдалд хяналт тавих
ü Ханшны хэлбэлзлийг багасгах
ü Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд багтдаг.
4. Бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлтийн бодлого
Санхүүгийн бодлого хэрэгжүүлэхэд бүтцийн шинжтэй өөрчлөн байгуулалт нилээд чухал үүрэгтэй. Энэхүү бодлого нь дараах бодлогуудад чиглэгдэж байдаг.
Хугацаа хэтэрсэн төтвөрын өрийг хөрөнгөжүүлэх замаар төрийн мэдлийн хувьцаа бий болгох
Улсын мэдлийн хувьцааны удирдлагын эрх мэдлийг шилжүүлэх
Үл хөдлөх хөрөнгийг бүртгэлд хамруулах, баталгаажуулах
No comments:
Post a Comment