2011/11/20

Албан татвар оногдуулалт


Албан татвар нь нийт улсын хэрэгцээг хангахад шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлэхийн тулд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн мэдлийн орлогын хэсгийг буцалтгүй төлбөрийн хэлбэрээр албан журмаар хураан авахад үүссэн харилцааг илэрхийлнэ. Албан татварын харилцаанд оролцогч талууд:
-       Татвар төлөгч байгууллага, иргэд
-       Татвар цуглуулагч төр, захиргааны бие даасан байгууллага
-       Гаалийн байгууллага
-       Татварын хяналт явуулах байгууллага багтана.
Албан татвар нь төрийн үүсэлтэй шууд холбоотойгоор үүссэн бөгөөд өөрийн нийгэм, улс төрийн үүргээ хэрэгжүүлэхэд санхүүгийн нөөц фонд бүрдүүлэх шаардлага тавигдсан. Эдгээр фонд бүрдүүлэх гол хэрэгсэл нь албан татвар юм.
Төрийн хөгжил, түүний гүйцэтгэх үүрэг нэмэгдэхийн хамт татварын гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь нэмэгдэж ирсэн. Иймд албан татвар нь албан журмаар улсын мэдэлд дотоодын нийт бүтээгдэхүүний өртгийн хэсгийг дахин хуваарилахтай холбогдон нэг талаас улс, нөгөө талаас хууль ёсны этгээдүүдийн хооронд үүссэн мөнгөн харилцаагаар илэрч буй эдийн засгийн категори юм. Апбан татварын объектив тал нь тухайн улс нийгэм эдийн засгийн хөгжлийн ямар түвшинд байгаагаас огт хамаарахгүйгээр татвар бий болсон цагаас зхлэн практик амьдрал дээр илэрч, үйлчилж байгаа явдал юм. Албан татварын субъектив тал нь тухайн улсын хөгжлийн түвшингээс хамаарч хувь хэмжээ, нэр төрөл, хөнгөлөлтөөр илэрч гардаг. Албан татвар нь Төрийн санхүүгийн удирдлагын арга хэрэгсэл болж үйлчлэхээс гадна зөвхөн татварт байдаг шинж чанарыг таних мэдэх нь чухал. Албан татвар нь зайлшгүй дайчлагдах, буцалтгүй, тэнцвэрт бус шинж чанаруудыг нэгдмэл байдлаар илэрхийлж байдаг. Аливаа албан татвар (нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс бусад) түүний ашиглалт нь тодорхой зориулалтыг илэрхийлдэггүй өөрөөр хэлбэл төсвийн зарлагын бүрэлдэхүүнд тодорхой зардлыг санхүүжүүлэхэд зориулагддаггүй.
Нийт улсын хэмжээнд ашиглагдаж байгаа бүх төрлийн татварууд нэгдэж татварын системийг бүрдүүлэх ба нийт 20 гаруй төрийн татвар үйлчилж байна.


Албан татварын системийг хоёр түвшинд авч үзнэ.
1. Улсын шинж чанартай татвар
2 Орон нутгийн шинж чанартай татвар
Улсын шинж чанартай татварт:
      Орлогын албан татвар
      Онцгой албан татвар
      Гаалийн албан татвар
      Нэмэгдсэн өртгийн албан татвар
      Нийгмийн даатгалын шимтгэл
      Улсын тэмдэгтийн хураамж
      Үл хөдлөх эд хөрөнгийн татвар
Бусад татвар орно.
Орон нутгийн татварт:
·         Хотын албан татвар
·         Ашигт малтмал ашигласны татвар
·         Газрын төлбөр
·         Усны төлбөр
·         Бууны татвар

·         Өв залгамжлал, бэлэглэлийн татвар
·         Ан агнах эрхийн хураамж
·         Рашаан ашигласны төлбөр
·         Замын хураамж
·         Бусад татвар
Албан татварын хууль, тогтоомжоор эдгээр нь улс, орон нутгийн төсвүүдийн хооронд хуваарилагдаж орлого бүрдүүлэх үндсэн эх үүсвэр болно. Татварын системийг бүрдүүлэхэд оролцож буй бүх төрлийн татваруудыг үйл ажиллагааны онцлогтой уялдуулан ангилж авч үзнэ.
Албан татвар оногдуулалтаар нь:
- Шууд ба шууд бус
Төсөвт дайчлагдах байдлаар нь:
- Улсын төсөвт болон орон нутгийн төсөвт
Татвар төлөгчөөр нь:
-       Аж ахуйн нэгж болон хувь хүмүүс
Татварын зориулаптаар нь:
-       Тодорхой болон ерөнхий зориулалттай
Татвар төлөх эх үүсвэрээр нь:
-       Ашиг орлогоос,  эсвзл борлуулалтаас
Татвар хураах аргын хувьд:
- Үйл ажиллагааны үр дүнгээс болон орлого тодорхойлох хуудсаар дамжуулан оногдуулж авах гэж тус тус ангилна.
Албан татварын ангилалт нь төсвийн орлого бүрдүүлэхэд татвар тус бүрийн гүйцэттэх үүрэг, үр дүн, хэтийн төлвийг тодорхойлоход тустай. Албан татварын ангилалт нь татвар оногдуулалт, татварын систем, тэдгээрийн уялдааг сайжруулахтай олон талаар холбоотой юм. Албан татварын ангилалтын хүрээнд шууд ба шууд бус татвараар нь ангилж авч үзэх нь татварын системийг үр нөлөөтэй болгоход онцгой ач холбогдолтой.
Шууд албан татвар. Орлого олох зориулалт бүхий эд хөрөнгө, байгалийн нөөц баялаг, хууль ёсны үйл ажиллагаа эрхэлснээс олсон орлого нь татвар оногдох объект болно. Шууд албан татвар нь хувь хүмүүсийн бизнесийн үйл ажиллагаа, аж ахуйн нэгжийн санхүүгийн үр дүнгээс олсон орлогоос шууд хамаарна.
Шууд бус албан татвар. Экспорт болон импортын бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгзэ үзүүлснээс орох орлогод оногдуулна. Шууд бус татварыг дараах журмаар оногдуулж төсөвт авна.
-       Бараа бүтээгдэхүүний үнэнд шууд шингээх замаар
-       Бараа бүтээгдэхүүний үнээс тодорхой хувиар
-       Борлуулалтын орлогоос эсвэл худалдах үнээс хувиар бодох замаар тус тус оногдуулна.
Татварын практикт аль ч улс оронд шууд ба шууд бус татварын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө харилцан адилгүй тул татварын бодлогоор зохицуулж ирсэн. Шууд бус албан татварыг давуутай хэрэглэдэг улсууд түүний төсвийн орлогын найдвартай эх үүсвэр болоход онцгой анхаардаг бол шууд албан татварыг орлогын тэнцвэрт бус байдалд хяналт тавих, зохицуулалт хийх зорилго тавьж байдаг.


Татвар төлөгчийн эдлэх эрх:
Татварын байгууллагаас татвар хураамжтай холбоотой эрх зүйн акт, мэдээллийг үнэ төлбөргүй авах эрхтэй.
-       Татвар хураамжтай холбоотой асуудлаар бичгээр тайлбар авах эрхтэй.

-       Татварын хууль тогтоомжоор олгогдсон татварын хөнгөлөлт эдлэх эрхтэй.
-       Татварын эрх зүйн хүрээнд өөрийн ашиг сонирхлыг илэрхийлэх
-       Татвар оногдуулалтын мэдээ материалын талаар нууцлал хадгалахыг шаардах
-       Татварын хяналт, шалгалтын акт материалыг авахыг шаардах эрхээр хангагдана.
Татвар төлөгчийн хүлээх үүрэг;
-       Хуулиар тогтоосон татварыг бүрэн төлөх
-       Татварын албанд мэдээ тайлан гаргаж өгөх
-       Татварын албанд зайлшгүй шаардлагатай нэмэлт мэдээ материалаар хангах үүрэг хүлээнэ.
-       Татварын хууль тогтоомж зөрчсөн нөхцөлд түүнийг арилгах арга хэмжээг яаралтай авах үүрэг хүлээнэ.
Татварын албаны эдлэх эрх:
1.       Татвар төлөгчөес татвар тооцоход шаардагдах баримтыг гаргуулан авах
2.       Татварын шалгалт хийх
3.       Татварын хууль тоггоомж зөрчсөн үед актаар хариуцлага хүлээлгэх
4.       Татварын хууль тоггоомжийг бүрэн биелүүлэхийг татвар төлөгчөөс шаардах
5.       Татварын хүү, торгууль оногдуулах хураан авах
6.       Татвар төлөгчийн үндсэн баримтыг банкнаас гаргуулан авах эрхтэй.
Татварыí албаны үүрэг:
      Татвар, хурамжийн хууль тогтоомжийг бүрэн сахин биелүүлэх
      Татвар төлөгчийн судалгаа, бүртгэлийг хөтлөх
      Татварын хууль, нууцлалыг сахин биелүүлэх
      Татварын илүү төлөлтийг буцаан олгох
      Татварын хяналтыг бүх шатанд хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
Улс орон бүр өөрийн гэсэн өвөрмөц татварын системийг бүрдүүлдэг. Энэ нь орон бүрийн уламжлал, шинэчлэл, татварын тоо, төрөл, нийгэм, эдийн засгийн болон татварын асуудлаар дэвшүүлсэн зорилттой уялдаатай.
Татварын систем нь:
Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд авч явуулж байгаа арга, хэлбэр, зорилтуудын нэгдэл юм. Татварын системийн бүрэлдэхүүн хэсэгт:
-       Татварын систем
-       Татварын механизм (арга хэрэгсэл) тус тус багтана.
         Татварын систем нь тухайн улсын нутаг дэвсгэрт хууль эрх зүйн хүрээнд үйлчилж буй бүх төрийн татвар, төлбөр, хураамжуудыг нэгтгэн авч үзнэ. Төсвийн орлогыг бүрдүүлэгч үндсэн татваруудад нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татвар, орлогын албан татвар, гаалийн ба нийгмийн даатгалын шимтгэлэзс бүрдэнэ. Татварын механизм нь татварын хууль тогтоомжийг биелүүлэхийн тулд авч явуулж буй эрх зүй, зохион байгуулалтын арга хэрэгслийн нэгдмэл үйл ажиллагааг хэлнэ.
Төрөөс тодорхой нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхэд татварын бодлогыг боловсруулан татварын систем, татварын механизмын үйлчлэлийг сайжруулах арга хэмжээг тасралтгүй авч явуулна.
Татварын механизмын бүрэлдэхүүн хэсэгт татвар оногдуулалтын арга хэрэгсэл гол үүрэг гүйцэтгэнэ.
Татвар оногдуулалтын арга хэрэгсэл:
-       Татварын хувь хэмжээ
-       Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт
-       Татвар оногдуулалтын хамрах хүрэз
-       Татвар оногдуулах объект
-       Татварын түвшин
-       Татварын суурь зэрэг орно.
Дэлхийн улс орнууд санхүүгийн системийг бүрдүүлэгч салбар, хүрээнүүд тэдгээрийн бүтэц бүрэлдэхүүн, гүйцэтгэх үүргийг тодорхойлоход татвар онцгой ач холбогдолтойгоос гадна эдийн засгийг бүхэлд нь зохицуулах гол хэрэгсэл болгон ашиглаж байна.
Албан татварын тусламжтай нийгэм эдийн засгийн үзэгдэл процессыг зохицуулах, салбарын болон эдийн эасгийн бүх хүрээнд хийгдэх бүтцийн өөрчлөлтийг урамшуулах, хүн амын ажил эрхлэлт, нийгэм эдийн засгийн объектонд дэмжлэг үзүүпэх болов.
Татварын системийг зөв бүрдүүлэхэд зохион байгуулалтын үндсэн зарчмуудыг авч үзэх шаардлагатай. Татвар оногдуулалтанд дараах зарчмуудыг мөрдөнө.
- Татвар оногдуулалтанд шударга байдлыг хангах зарчим
- Татвар нь энгийн, тодорхой байх зарчим
- Татварын төлөх арга, хугацаа тохиромжтой байх зарчим
- Татвар үр дүнтэй байх зарчим
Шударга байдпын зарчим нь:
Татвар оногдуулалтанд нэгдүгээрт, хэвтээ болон босоо чиглэлээр шударга байдлыг үндэслэж татвар оногдуулах ёстой. Энэ нь аливаа татвар төлөгчид нь орлогын их багын ялгаа, байршил, нөлөөлөх хүчин зүйлээс хамааралгүй шударга байдлаар оногдуулна гэсэн үг юм. Энэ зарчим нь татвар оногдуулах хувь хэмжээ нь нэг ижил түвшинд хөнгөлөлт чөлөөлөлтийг аль болох бага байлгах зорилготой. Хоёрдугаарт, татвар төлөгчдийн орлогын түвшингээс хамааруулан хувь хэмжээ, хөнгөлөлтөнд ялгавартай хандах хэрэгтэй. Энэ тохиолдолд татвар төлөгчдийн орлогын түвшинг жигдрүүлэх замаар хэвтээ, босоо чиглэлээр шударга байдлын зарчим хэрэгжүүлэх боломжтой болно.
Босоо чиглэлээр шударга байдлыг хангах нь янз бүрийн нөхцөлд буй татвар төлөгч нь татварын хуулиар харилцан адилгүй татвар төлөх нөхцөл бүрдүүлнэ.
Хэвтээ чиглэлээр шударга байдлыг хангах нь ижил нөхцөлд буй татвар төлөгч нь татварын хуулиар ижил хэмжээний татвар төлнө. Энэ зарчмаар татвар төлөгчийн орлогын түвшингээс хамааран татварын хувь хэмжээ өсөн нэмэгдэх замаар оногдуулна.
Татварын онолын түвшинд мөн хэрэглэгдэж байгаа зарчмуудаас дурдвал:
- Татвар хууль тогтоомжийн тогтвортой байдал
- Татварыг нэг удаа оногдуулах
-       Татвар төлөгчдөд нэг ижил шаардлага тавигдах
-       Татварын хувь хэмжээг оновчтой тогтоох
-       Татварын хөнгөлелтийн систем нь үндэслэлтэй байх
-       Татварын бүтцийн оновчтой байдал
Татварын системийг бүрдүүлэхзд шууд хамааралтай эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэхээс гадна татварын системийн нэгдмэл байдлыг хангахад онцлон анхаарах хэрэгтэй. Энэ нь татварын системд хамаарах үндсэн зарчим, шинж чанар нь нийт нутаг дэвсгэр дээр нэгдмэл байдлаар хэрэгжинэ гэсэн үг юм.
Татварын системийн зохион байгуулалт, түүнийг гүйцэтгэх үүрэг хамтран нэгдмэл, цогц байдлаар хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Татварын системийн гүйцэтгэх үүргийн талаар эдийн засагч, эрдэмтдийн дунд одоо хүртэл нэгдмэл санал дүгнэлтэнд хүрч чадаагүй байна. Орчин үеийн нөхцөлд аливаа улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл, хөгжлийн түвшингээс хамаарч төрийн нийгэм, улс төр, эдийн засгийн үүрэг улам нэмэгдэж байгаа нь татварын системийн нийгэмд гүйцэтгэх үүрэгт шууд нөлөөлөх болов.
Татварын системийн үүрэг илрэх хэлбэр:
-       Орлого бүрдүүлэх (фискаль) үүрэг
-       Зохицуулалтын үүрэг
-       Хяналтын үүргээр тус тус илэрнэ.
Төсвийн бодлогоор дамжуулан улсын төвлөрсөн фондод татвараар орох орлогыг нэмэгдүулж төсвийн бодит хэрэгцээг хангах зорилго тавина. Татварын системийн гүйцэтгэх үүрэг дотроос зохицуулалтын үүрэг онцгой ач холбогдолтой. Татварын зохицуулалт үүрэг нь макро эдийн засгийн хүрээнд орлого, үр дүнгийн хуваарилалт, нийгмийн шинж чанартай зарцуулалт, урамшууллын үйлчилгээг татвар төлөгчдөд үзүүлж байдаг.
Дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний орлогыг татварын тусламжтай хуваарилах дахин хуваарилах нь санхүүгийн нөөцийг субъектуудын хооронд оновчтой хуваарилахад чиглэгдэнэ. Татварын зохицуулалтын үүрэг нь орлогын болон капитал, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн хэмжээнд нөлөө үзүүлж байдаг.
Татварын нийгмийн шинж чанар нь төрөөс боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, шинжлэх ухаан, соёл урлагийн арга хэмжээг хөгжүүлэхэд татвараар цуглуулсан хөрөнгийг төсвийн хуулийн дагуу ашиглах нөхцел бүрддэг.
Татварын системийн зохицуулалтын хүрээнд татвар төлөгчдөд урамшууллын үйлчилгээг үзүүлдэг. Урамшууллын үйлчилгээ нь макро эдийн засгийн хүрээнд татварын apгa хэрэгсэл, хэлбэр, элементүүдийн хоорондын уялдааг сайжруулах, хөнгөлөлт, чөлөөлөлтийг үр дүнтэй нягт уялдуулах байдлаар илэрч гардаг. Татварын гүйцэтгэх үүргийн нэг үндсэн бүрэлдэхүүн бол хяналтын үүрэг юм.
Төрөөс татвар нэг бүрээр дамжуулан татвар төлөгчдийн бүхий л үйл ажиллагаанд нэгдмэл хяналт тавих зорилготой. Татварын хяналт нь татварын хууль, тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, аливаа зөрчлийг илрүүлэх, түүнийг засаж сайжруулах, хууль тогтоомж зөрчигсдөд хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ,
Татварын үр нөлөөтэй систем нэвтрүүлэх нь түүнд дагаж мөрдөх доорх шинж чанаруудтай шууд холбоотой. Үүнд:
1.   Эдийн засгийн хувьд үр дүнтэй (нºөцийг үр дүнтэй хуваарилалтанд саад болохгүй) байх
2.  Татварын зохион байгуулалт энгийн, харьцангуй хэмнэлттэй байх.
3.  Уян хатан шинж чанартай (эдийн засгийн нөхцөлтэй уялдсан)
4.  Улс төрийн хариуцлага илэрхийлсэн (хүн амын хүсэл сонирхлыг илэрхийлсэн)
5. Шударга шинж чанартай (нийгмийн гишүүн бүрт шударга хандах)

No comments:

Post a Comment