2011/11/20

Төсөвт байгууллагын зардлын бүртгэл


Тайлангийн хугацаанд байгууллагын ажил үйлчилгээний явцад хөрөнгө багасах, эсвэл өр төлбөр нэмэгдэх байдлаар эдийн засгийн үр дүнг хорогдуулах   ажил гүйлгээг зардал гэнэ.
        Төсвийн зардлыг батлагдсан төсөв, зарцуулалтын эрхийн баталгаа, тохиролцсон гэрээг үндэслэж гарсан зардлын мөнгөн дүнгээр бүртгэнэ.
        Төсөвт байгууллагын зардлыг дараах байдлаар ангилна.
*      Ажиллагчидтай холбогдсон зардал
*      Бараа үйлчилгээний зардал
*      Зээлийн үйлчилгээний төлбөр
*      Татаас, санхүүжилт
*      Бусад зардал
*      Хөрөнгө борлуулсны гарз
             АЖИЛЛАГЧИДТАЙ ХОЛБОГДСОН ЗАРДАЛ: Энэ дансанд ажиллагчдын цалин хөлс, нэмэгдэл урамшил, ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  ангилж, бүртгэнэ.
Цалин хөлс болон нэмэгдэл урамшил: Ажиллагсадын тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажил үйлчилгээний цалин хөлс, түүнтэй холбогдсон нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, илүү   цаг, амралт, баяр ёслолын өдрүүдэд ажилласны ажлын хөлсийг тус тус бүртгэнэ. Энэ дансыг Цалин, Цалингийн тусгай нэмэгдэл гэж ангилна.
Ажиллагчидтай холбогдсон зардлын бүртгэл
             Тайлангийн хугацааны цалингийн зардлыг дараах байдлаар бүртгэнэ.
(а)  Тайлангийн хугацаанд олговол зохих цалинг:
Дт Цалингийн зардал
Кт. Цалингийн өглөг
(б)  Байгууллага олговол зохих цалингаас суутган төлөх төлбөрийг тооцож дараах байдлаар бүртгэнэ.
Дт. Цалингийн өглөг
Кт. НДШ-ийн өглөг
Кт. ЭМДШ-ийн өглөг
Кт. ХАОАТ-ын өглөг
(в)  Эдгээр суутган төлбөрийг төлөхөд;
                  Дт. НДШ-ийн өглөг
                  Дт. ЭМДШ-ийн өглөг
                  Дт. ХАОАТ-ын өглөг
                                          Кт. Мөнгө
(г)    Цалинг бэлнээр олгоход;
Дт. Цалингийн өглөг
Кт. Мөнгө
(д)  Цалинг урьдчилж төлөхөд;
Дт. Урьдчилгаа- цалин
Кт. Мөнгө
(ө) Ажлыг гүйцэтгэж дууссаны дараа урьдчилгааг хааж, цалингийн өглөг дансанд бичнэ.
Дт. Цалингийн өглөг
Кт. Урьдчилгаа- цалин
             НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ: Төсөвт байгууллагаас тайлангийн хугацаанд төлөх НДШ-ийг Нийгмийн даатгалын болон Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд заасан хувь хэмжээгээр, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос тооцож энэ дансанд бүртгэнэ.
             НДШ-ийн зардлыг дараах байдлаар бүртгэнэ.
(а) Ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг:
Дт. Нийгмийн даатгалын зардал
Кт. НДШ өглөг
(б) Өглөгийг төлөхөд:
Дт. Нийгмийн даатгалын шимтгэл өглөг
Кт. Мөнгө
             Ажил олгогчийн төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын хураамж дээрхийн адилаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
             БАРАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ: Тайлангийн хугацааны ажил үйлчилгээг гүйцэтгэхэд зарцуулсан бараа матөриал болон үйлчилгээний зардлыг энэ дансанд бүртгэнэ. Харин энэ дансанд балансын дансны хөрөнгийн үлдэгдлийг нэмэгдүүлсэн бараа материал болон улсын нөөцийн бараа худалдан авах, үндсэн хөрөнгө худалдан авах, бэлтгэх, түүний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулсан их засварын зардал түүнтэй адилтгах зардал хамаарахгүй.
             Бараа, үйлчилгээний зардлыг:
*      Нийтлэг чанартай зардал
*      Тусгай материал, үйлчилгээний зардал гэж ангилна.
             Нийтлэг чанартай зардал: Төсөвт байгууллагын үндсэн үйл ажиллагааг явуулахад гардаг зардлуудыг нийтлэг чанартай зардал гэдэг. Үүнд: Бичиг хэргийн, гэрэл цахилгааны, түлш халаалтын, цэвэр бохир усны, түрээсийн, тээвэр шатахууны, шуудан холбооны, томилолтын, хэвлэл захиалгын, аж ахуйн материал худалдан авах, сургалт семинарын, харуул хамгаалалтын, банкны   үйлчилгээний хураамж, бусад зардлууд орно.
             Тусгай материал, үйлчилгээний зардал:
3.59.            Энэ ангилалд үндсэн ажил үйлчилгээний онцлог хэрэгцээний дагуу шаардагдах тусгай материал, ажил үйлчилгээний зардлыг бүртгэнэ. Энэ зардал нь байгууллагын ажил үйлчилгээний онцлогтой уялдаж өөр өөр байх бөгөөд
нийт төсөвт байгууллагад түгээмэл хэрэглэгддэггүй, нийтлэг биш зардал болно.
Үүнд: Хичээл сургалт, үйлдвэрлэлийн дадлагын зардал, ЭШ-ий ажлын, ЕБС-ийн сурагчдын сурах бичгийн зардал, нормын хувцас авах зардал, хоолны, эм боох материалын, уран бүтээлийн, гадаадын зочны зардал, биеийн тамирын уралдаан тзмцээний, олон улсын суваг ашигласны, музейн үзмэр худалдан авах,  түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах,  гудамжны гэрэлтүүлэг, цэвэрлэгээний, хөтөлбөр болон төслийн дотоодын урсгал зардал, гэмт хэргээс сэргийлэх арга хэмжээний зардал, улс орны гадаад сурталчилгааны зардал, ургамал хамгааллын зардал гэх мэт
Хүлээн зөвшөөрөх болон үнэлэх шалгуур нөхцлийг хангасан, тайлангийн хугацаанд хамаарах бараа үйлчилгээний зардлуудыг холбогдох зардлын дансны Дт-ээс МХ буюу Өглөгийн дансны Кт-д бичнэ.
ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР:
Төсөвт байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр банк, санхүүгийн
байгууллагаас зээл авч ашигласан бол зээлийн үлдэгдэлд төлөх хүүгийн
зардлыг энэ дансанд бүртгэнэ.
Хүүгийн зардлыг хуримтлуулж тооцоход:
Дт. Зээлийн хүүгийн зардал
Кт.Мөнгө / Зээлийн хүүгийн өглөг
ТАТААС, САНХҮҮЖИЛТ:
        Энэ дансанд бусад төсвийн байгууллагад буцалтгүй хэлбэрээр, тодорхой
зориулалтаар олгож байгаа татаас болон санхүүжилтийг бүртгэнэ.
Энэ дотроо хэд хэдэн төрөлтэй.
1.    Засгийн газрын дотоод санхүүжилт: Эрх бүхий байгууллагын тусгай шийдвэр, заавар журамд заасан нөхцөл шаардлагын дагуу аль нэг төсөвт байгууллагад хариу төлбөргүй шилжүүлсэн татаас санхүүжилтийг шилжүүлсэн байгууллага зардлаар, хүлээн авсан байгууллага орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэх бөгөөд энэ дансанд зөвхөн зарлагыг харуулна.
2.    Тусгай зориулалтын caн болон бусад: Төсвөөс татаас, санхүүжилт
олгохоор шийдвэрлэсэн тусгай зориулалтын бусад сангуудад олгосон
санхүүжилт, татаасын зардлыг төсөвт байгууллага гүйцэтгэсэн бол энэ
дансанд бүртгэнэ. Тухайлбал төсөвт тусгагдсан бол Төрийн сургалтын санд олгох татаас байж болно. 
3.    Гадаад шилжүүлэг: Энэ дансанд төсөвт байгууллагаас гадаад оронд урсгал шилжүүлгийн хэлбэрээр өгөх зардлыг бүртгэнэ. Тухайлбал, Олон улсын байгууллагын гишүүний татвар: Өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр олон улсын байгууллагад гишүүнээр элссэн байгууллага тэдгээрт төлөх гишүүний татварыг энэ дансанд бүртгэнэ.
4.    Бусад санхүүжилт: Төрөөс хүн амд үзүүлж байгаа тусламж, халамжийн чанартай зардлыг энэ дансанд бүртгэнэ.
5.    Оюутны тэтгэлэг:
6.    Нэг удаагийн тэтгэмж, урамшуулал
             Татаас, санхүүжилтийн зардлын бүртгэл нь бараа үйлчилгээний зардлын бүртгэлтэй ижил байна.
             БУСАД ЗАРДАЛ: Энэ дансанд найдваргүй авлагын зардал, ханшийн зөрүүгийн алдагдлыг бүртгэнэ.
             Найдваргүй авлагын алдагдал: Авлагыг хорогдуулах хэмжээ, баримтлах зарчим, нөхцлийг заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэнэ. Төсөвт байгууллагууд найдваргүй авлагыг шууд аргыг хэрэглэж бүртгэнэ.
Найдваргүй авлага бий болсон үед
Дт. Найдваргүй авлагын зардал
 Кт. Авлага
Гадаад валютын ханшийн зөрүү: Гадаад валютын үлдэгдлийг Монгол банкны зарласан тухайн өдрийн ханшаар дахин үнэлэхэд ханшийн зөрүүгээс гарз гарч болно. Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз нь гадаад валютаар
гүйлгээ хийх үөд ханш өөрчлөгдсөнөөс болж илүү мөнгө зарцуулах
, мөн
тайлант үөийн эцсийн үлдэгдлийг бодит ханшаар үнэлэх үөд хөрөнө буурах
, өр төлбөр нэмэгдэх, байдлаас гарз үүсч болно. Тэдгээрийг тооцоологдсон дүнгээр нь дараах байдлаар бүртгэнэ.
Гадаад валютын ханшийн зөрүүгийн бүртгэл
(а) Гадаад валютын авлага нь валютын ханш буурсан үед барагдахад
                 Дт. Мөнгө     
          Дт. Ханшийн зөрүүгийн гарз      
              Кт. Авлага  
(б) Гадаад валютын өглөгийг валютын ханш өссөн үед төлөхөд:
                   Дт. Өглөг      
                   Дт. Ханшийн зөрүүгийн гарз       .
                         Кт. Мөнгө    
(в) Гадаад валютын өглөгийн үлдэгдлийг тайлангийн өдрийн ханшаар үнэлэхэд үүсэх ханшийн зөрүүгийн алдагдал :
Дт. Ханшийн зөрүүгийн гарз                   Кт. Өглөг
(г) Гадаад валютын үлдэгдлийг тайлангийн өдрийн ханшаар үнэлэхэд үүсэх ханшийн зөрүүгийн алдагдал :
                  Дт. Ханшийн зөрүүгийн гарз                     Кт. Мөнгө
ХӨРӨНГӨ ХУДАЛДСАНЫ ГАРЗ: Хөрөнгийг худалдахад үүссэн гарзыг энэ дансанд бүртгэнэ. Энэ дансыг Үндсэн хөрөнгө, бараа матөриал, нөөцийн барааг худалдсаны гарз, Хөрөнгийн бусад зардал гэж ангилна.
Биөт хөрөнгийн дансны үнээс нь бага үнээр худалдсан бол Худалдсан үнэ болон дансны үнэ хоёрын зөрүүг гарз гэж хүлээн зөвшөөрч энэ дансанд бүртгэнэ.
Гарзыг дараах байдлаар бүртгэнэ.
Дт Мөнгөн хөрөнгө
Дт. Үндсэн хөрөнгө, бараа материал, нөөцийн бараа худалдсаны гарз
     Кт. Үндсэн хөрөнгө, бараа материал, нөөцийн бараа

No comments:

Post a Comment