2011/11/20

Төсөвт байгууллагын орлогын бүртгэл


Төсөвт байгууллага гэж төрийн чиг үүрэгт  хамаарах ажил үйлчилгээг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллага юм. 2002 оны 6 сард Сангийн сайдын тушаалаар төсөвт байгууллагын НББ-ийг шинэчилж мөнгөн сууриар бүртгэдэг байсныг аккруэль суурь руу шилжүүлсэн.
            Төсвийн байгууллага болон бизнесийн байгууллагуудын бүртгэл нь дараах шинжүүдээрээ ижил төстэй.
  1. Үйл ажиллагаа явуулж буй ерөнхий шинжээрээ ижил (эмнэлэг)
  2. НББ дэхь зарчим мэд боловсруулах үе шат ижил
  3. Дотоод хяналтын зохион байгуулалт нь харьцангуй ижил
Тайлангийн хугацаанд байгууллагын ажил үйлчилгээний явцад хөрөнгө нэмэгдэх эсвэл өр төлбөр багасах байдлаар эдийн засгийн үр дүнг нэмэгдүүлэх (хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгөөс бусад) ажил гүйлгээг орлого гэдэг.
Төсөвт байгууллагын орлогыг ерөнхийд нь 3 ангилдаг.
  1. Татаас санхүүжилтийн орлого
  2. Тусламжийн орлого
  3. Үйлчилгээний орлого
Татаас санхүүжилтийн орлого
Төсвийн ерөнхийлөн захирагчдаас дараагийн шатны төсвийн захирагчдад олгох санхүүжилтийг татаас буюу санхүүжилтийн орлого дансанд зориулалтаар нь ангилж бүртгэнэ.
Татаас санхүүжилтийн орлого нь дараах 5 орлогоос бүрдэнэ.
  1. Төвлөрсөн төсвөөс орох орлого
  2. Орон нутгийн төсвөөс орох орлого
  3. Бусад төсөвт байгууллагаас
  4. Нийгмийн даатгалын сангаас
  5. Бусад тусгай зориулалтын сангаас орох орлого
Эдгээр орлогыг зориулалтаар нь:
*      урсгал зардлын
*      хөрөнгийн зардлын санхүүжилтийн орлого гэж ангилж болно.


Татаас санхүүжилтийн орлогын бүртгэл
- Төсөвт байгууллага нь дээд шатны төсвийн захирагчдаас татаас санхүүжилтийн орлогыг хүлээн авч УОО дансанд бүртгэнэ.
Дт          Мөнгөн хөрөнгө
                        Кт    УОО- төсвийн санхүүжилтийн орлого
            - Бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн буюу ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд УОО дансыг хорогдуулж, Татаас санхүүжилтийн орлого дансанд бичилт хийнэ.
                        Дт  УОО
                                    Кт     Татаас санхүүжилтийн орлого
            - Санхүүжилт нь орж ирээгүй боловч бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хүлээн зөвшөөрөхөд дараах байдлаар бүртгэнэ.
                        Дт  Авлага- татаас санхүүжилтийн орлого
                                    Кт  Орлого - татаас санхүүжилтийн орлого
Тусламжийн орлого
            Гадаад орны Засгийн газар болон ОУ-ын байгууллага, дотоодын байгууллага, хувь хүмүүсээс хариу төлбөргүй олгосон буцалтгүй тусламжийн орлогыг тусламжийн орлого дансанд бүртгэнэ.
            Тусламжийн орлогыг 3 ангилдаг.
  1. Олон улсын
  2. Төсөвт байгууллагын
  3. Бусад байгууллагын
Эдгээр орлогуудаас мөн урсгал зардлыг санхүүжүүлэхэд зориулагдсан орлогыг урсгал орлого, биет хөрөнгөөр хүлээн авсан болон биет хөрөнгө бэлтгэхэд зориулан авсан буцалтгүй тусламжийг хөрөнгийн гэсэн дэд дансанд бүртгэнэ.
Тусламжийн орлогын бүртгэл
  1. Буцалтгүй тусламжаар олгосон орлогыг мөнгөөр хүлээж авсан үед дараах байдлаар бүртгэнэ.
Дт   Мөнгө
            Кт     Тусламжийн орлого – ОУБ гэх мэт.
  1. Харин буцалтгүй тусламжаар олгосон орлогыг бараа материалаар хүлээж авсан бол гэрээнд заасан үнээр эсвэл зах зээлийн үнээр бүртгэнэ.
Дт   Бараа материал
                                    Кт     Тусламжийн орлого – ОУБ гэх мэт
            Үйлчилгээний орлого
            Энэ ангилалд төсөвт байгууллагын өөрийн орлого буюу төлбөртэй ажил үйлчилгээний орлого, зээл, хадгаламжийн хүүгийн орлого, төлбөр торгуулийн орлого, тусгай барааны борлуулалтын орлого, хөрөнгийн орлого зэрэг орно.
            Үйлчилгээний орлогыг ерөнхийд нь:
- үндсэн ажил үйлчилгээний орлого
- үндсэн бус ажил үйлчилгээний орлого гэж ангилна.
Үндсэн ажил үйлчилгээний орлого гэдэгт өөрийн үндсэн үйл ажиллагааны чиг үүргийн дагуу төлбөртэй үйлчилгээ гүйцэтгэж олсон орлогыг бүртгэнэ. Тухайлбал мэргэжил ологох бүх шатны сургуулийн талбартэй сургалт, үйлчилгээний орлго, эмнэлгийн байгууллагуудын  хувьд хүн амаас төлөх эмчилгээ, үйлчилгээний төрбөлийн орлого зэрэг болно. Тусгай сангууд (НДС, ЭМДС, Төрийн сургалтын сан, Авто замын сан)-аас орсон шилжүүлгийн орлогыг өөрийн орлогод хамруулж бүртгэхгүй.
Үйлчилгээний орлогын бүртгэл
Төлбөртэй ажил үйлчилгээний орлогыг дараах байдлаар бүртгэнэ.
    1. Ажил үйлчилгээ зээлээр үзүүлсэн бол
Дт   Авлага
                              Кт Төсөвт байгууллагын үйлчилгээний орлого
    1. Төлбөрт үйлчилгээний орлогыг урьдчилж хүлээн авахад
Дт Мөнгөн хөрөнгө
            Кт УОО
    1. Хадгаламжийн хүүгийн орлогыг
Дт Авлага
            Кт Хүүгийн орлого гэх мэт
            Торгууль төлбөрийн орлогыг зөвхөн мөнгөөр хүлээн авсан үед хүлээн зөвшөөрч бүртгэнэ
            Гадаад валютын ханшийн зөрүүгийн орлого
Гадаад валютаар төлбөр тооцоо хийх үед үүссэн ханшийн зөрүүгийн орлого болон гадаад валютаар үүссэн хөрөнгө, өр төлбөрийн үлдэгдлийг тайлангийн хугацааны эцэст дахин үнэлэхэд үүссэн ханшийн зөрүүгийн орлогыг энэ дансанд бүртгэнэ.
           
Гадаад валютын ханшийн зөрүүгийн орлогын бүртгэл
Тайлангийн хугацааны эцэст байгаа гадада валютын үлдэгдлийг тайлангийн өдрийн Монгол банкны зарласан гадаад валютын ханшаар үнэлэхэд ханш өссөнөөс үүссэн олзыг дараах байдлаар бүртгэнэ.
            Дт Мөнгө
                        Кт Гадаад валютын ханшийн зөрүүгийн олз
            Хөрөнгө худалдсаны олз
Үндсэн хөрөнгө, улсын нөөцийн бараа, бусад хөрөнгө худалдсаны олз энэ хэсэгт хамрагдана.
            Хөрөнгө худалдсаны орлогын бүртгэл
Биет хөрөнгийг худалдах үед олсон олзын хэмжээгээр орлого гэж хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
            Барилга байгууламжийг дансны өртгөөс нь өндөр үнээр худалдсан бол худалдсан үнэ болон дансны өртөг хоёрын зөрүүгээр олсон олзыг тодорхойлно.
a.    Барилга байгууламж худалдсаны олзыг:
Дт Мөнгө
            Кт Барилга байгууламж (анхны үнэ)
            Кт Барилга байгууламж худалдсаны олз
b.    Бараа материал болон улсын нөөцийн бараа худалдсаны олзыг:
Дт Мөнгө
            Кт Бараа материал, эсвэл нөөцийн бараа (дансны үнэ)
            Кт Бараа материал, эсвэл нөөцийн бараа худалдсаны олз

No comments:

Post a Comment