2011/11/20

Төсвийн алдагдал


Аль ч улсад эдийн засгийн тогтворжилтыг тодорхойлох макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн нэг нь төсвийн алдагдал юм.
            Тухайн улсын Засгийн газрын мэдэлд байгаа мөнгөн хөрөнгийн сан нь нийгэм, эдийн засгийн салбаруудад хийсэн санхүүжилтээ гүйцэж чадахгүй тохиолдолд төсвийн алдагдал үүснэ.
            Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал гэдэг нь улсын төсвийн зарлага нь орлогоосоо давах үзэгдэл юм.
            Төсвийн алдагдал нь дараах 2 шалтгааны улмаас үүснэ.
1.   Төсвийн орлого буурснаас
2.   Төсвийн зарлага нэмэгдсэнээс
            Улсын төсвийн алдагдал нь ҮНБ-нийхээ 3 хүртэлх хувьтай тэнцэж байвал үүнийг улс орны эдийн засагт хүндрэлтэй биш гэж үзээд хэвийн төсөв гэж нэрлэх бөгөөд харин энэ хэмжээнээс давбал мөнгө зээлийн тогтолцоо болон эдийн засагт бүхэлдээ сөрөг үр дагавартай. 
            Төсвийн алдагдлыг удирдах нь:
            Төсвийн алдагдлыг дараах байдлаар удирдана. Үүнд:
1.   Төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн санхүүгийн тодорхой хөтөлбөр боловсруулах.
 Мөнгөн тогтвортой байна гэдэг нь эдийн засгийн сэргэлтийн үндэс юм. Байнгын өсч буй, хяналт тавьж боломгүй инфляцийн нөхцөлд үйлдвэрлэлийн хөгжлийн хэвийн түвшин хангагдаж чадахгүйгээс гадна  хүн амын амьдралын түвшин өсөхгүй. Яагаад гэвэл инфляци нь хуримтлалыг устгаж, хөрөнгө оруулалтын үнэ цэнийг алдагдуулж, баян хоосны ялгааг улам нэмэгдүүлдэг.
2.   Төсвийн алдагдлыг хаах үр дүнтэй эх үүсвэрийг хайх. Үүнд:
·         Төсвийн алдагдлыг бий болгоход нөлөөлж буй эдийн засгийн нөхцөл байдалд хяналт тавих
·         Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг улс байгууллагуудын санхүүжилтыг хорогдуулах
·         Цэрэг батлан хамгаалах зардлыг хорогдуулах
·         Төсвийн зарлагыг бууруулах гэх мэт.


            Төсвийн алдагдлыг бууруулах арга
1.   Эмиссийн арга. Энэ нь цаасан мөнгө гүйлгээнд нэмж гаргах арга бөгөөд төсвийн зарлагыг санхүүжүүлэх нэг эх үүсвэр юм. Энэ арга нь маш энгийн мэт боловч инфляцийн түвшинг хөөрөгдөх аюултай байдаг. Эмисси нь дотроо 2 янз байдаг.
1.    Бэлэн мөнгөний эмисси.
2.    Зээлийн эмисси. 
2.   Таналтын арга. Өөрөөр хэлбэл төсвөөс гуйсан бүхэнд толгой дараалан мөнгө өгөхөө болих, гэхдээ зориулалтын санхүүжилтийг ядуурал болон төсвийн дэмжлэг бүхий бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай бүсүүдэд нь хэвээр үлдээх нь зүйтэй юм.
3.   Хувьчлал. Энэ нь улс өөрийнхөө мэдлийн хөрөнгө, үйлдвэрийн газруудыг хувь хүнд худалдах үйл явц юм. Жишээ нь манай орны хувьд 1997 оны өмч хувьчлалын үр дүнд их хэмжээний мөнгө улсын төсөвт орсон.
4.   Удирдлагын зардалд хяналт тавих
Эдийн засгийн шинэчлэл хийх зэрэг замаар бууруулж болно. Төсвийн алдагдлыг бууруулах, зохистой түвшинд барих чиглэлээр төсвийн шинэчлэлийг хийдэг. Мөн энэ шинэчлэл нь татварын шинэ тогтолцоог бий болгох

1 comment:

  1. Төсвийн алдагдалд нөлөөлж буй гол хүчин зүйл нь юу вэээ

    ReplyDelete