2011/11/20

Улс, орон нутгийн зээл

Улсын зарлагын санхүүжилтийн эх үүсвэрийн нэг нь улсын зээл юм. Улсын зээл гэдэг нь улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гадаад, дотоодын байгууллага иргэдээс гэрээний үндсэн дээр өр тавихтай холбогдон үүсэх харилцаа юм. Улсын зээл нь улс, хуулийн этгээд болон хувь хүмүүсийн хооронд үүсэх мөнгөн харилцааны нэгдэл бөгөөд энэ нь:
·         Түр зуурын сул чөлөөтэй байгаа мөнгөн хөрөнгийг улсын зарлагын санхүүжилтэнд татан оролцуулах
·         Бизнесийн нэгжүүдэд эргэн төлөгдөх барьцаа, баталгаа, хугацаатайгаар санхүүгийн тусламж үзүүлэх гэх мэт хэлбэрүүдтэй байдаг.
Улс, орон нутгийн зээлийн зорилго:
1.    Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх
2.    Орон нутгийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хангах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн санхүү, зээлийн үйл ажиллагаа явуулах
3.    Улсын хэмжээнд бүс нутгийн болон тэргүүлэх салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулахад оршино.
Улс, орон нутгийн зээлийн гүйцэтгэх үүрэг:
1.    Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхийн тулд шаардлагатай мөнгөн хөрөнгийн нөөцийг дахин хуваарилах үүрэг гүйцэтгэнэ. Үүний тулд Засгийн газраас улсын зээлийн фонд бүрдүүлэн, нийгэм, эдийн засаг, бүс нутгаар хуваарилах нөхцлийг бүрдүүлэх ёстой.
Улсын мэдэлд дайчлагдсан мөнгөн хөрөнгийн нөөцийг:
·         Улс болон орон нутгийн төсвийн хооронд
·         Улс хооронд хуваарилалт хийх
·         Улс болон олон улсын байгууллагын хооронд
·         Улс, орон нутгийн төсөв, төсвийн байгууллагуудын хооронд
·         Улс, орон нутгийн төсөв, иргэдийн хооронд дахин хуваарилж болно.
2.    Эдийн засгийн зохицуулалтын үүрэг гүйцэтгэнэ.  Төсвийн хөрөнгийн хязгаарлагдмал нөхцөлд сул чөлөөтэй хөрөнгийн эх үүсвэрийг зээлийн хэлбэрээр төвлөрүүлж, түүнийг дахин хуваарилах зайлшгүй шаардлага гарч байдаг. Үүнээс гадна буцалтгүй хэлбэрээр хөрөнгийг тодорхой зориулалтаар ашиглах нь түүний ашиглалтыг сайжруулах боломжийг зээлийн харилцаанд оролцогч талуудад олгоно. Мөн тодорхой салбар, үйлдвэрийн газрын хөгжлийг түргэтгэхэд улсын төсвийн зээл нь онцгой үүрэгтэй. Засгийн газар олон улсын байгууллагаас бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн шинэчлэлт, хувьчлал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд гадаад зээл авах замаар зохицуулалтыг хийж байдаг.
3.    Улсаас хуваарилагдан олгогдсон зээлийн хөрөнгийн ашиглалт, түүний үр дүнд хяналт тавих үүрэг хүлээнэ. Хяналт тавих үүргийн илрэх хэлбэр нь:
a.    Засгийн газар банкаар дамжин олгогдож буй бэлэн мөнгөний урсгалд хяналт тавина.
b.    Зээлийн гэрээний нөхцөл, түүний хэрэгжилтэнд хяналт тавина.
c.    Зээлийн зориулалтанд хяналт тавина. 

Улсын зээлийг ерөнхийд  дараах байдлаар ангилдаг.

Explosion 2: Гадаад зээл 








Explosion 2: Дотоод зээл 












No comments:

Post a Comment